Sunday, May 12, 2013

1-р хороолол

Гар утсаар хийсэн сонирхолтой бичлэг.

Friday, May 10, 2013

УХААРАЛ ХАЙРЛАХ АНГЛИ ХЭЛ

Story 5. Greater than God
   Here is a simple riddle. Only 17% of Stanford University Seniors got the right answer when asked. 
What is greater than God,
More evil than the Devil,
The poor have it,
The rich need it,
If you eat it, you will die?
By the way, Jacob (age 7) got the correct answer. Think about it.
Бурхнаас ч агуу
   Нэгэн энгийн оньсогыг толилуулъя. Станфордын Их сургуулийн Ахлах ангийнхны ердөө 17% нь л энэхүү оньсогыг зөв таасан юм.
Бурханаас ч илүү агуу,
Эрлэгээс илүү нүгэлтэй,
Ядуучуулд байдаг,
Баячуудад хэрэгтэй,
Энэ зүйлийг та идвэл үхнэ.
Дашрамд дурдахад, 7 настай Жэкоб гэх хүү энэ оньсогыг зөв таасан юм. Та ч мөн энэ талаар бодоод үзээрэй.

УХААРАЛ ХАЙРЛАХ АНГЛИ ХЭЛ

Story 4. Toddler Property Laws
 

   If I like it, it's mine. If it's my hand, it's mine. If I can take it from you, it's mine. If I had little while ago, it's mine. If it's mine, it must never appear to be yours in any way. If I am doing or building something, all the pieces are mine. If it looks like mine, it is mine. If I saw it first, it's mine. If you are playing with something and you put it down, it automatically becomes mine. If it's broken, it's yours.
Мөлхөө жаалын өмчлөх хууль
   Надад таалагдаж байгаа бүхэн минийх. Миний гарт байгаа л бол тэр зүйл минийх. Би чамаас авч чадах бүхэн минийх. Арай урьтаж харсан л бол тэр зүйл минийх. Минийх болсон л бол тэр зүйл дахиад хэзээ ч чинийх болохгүй. Би ямар нэг зүйл хийж байгаа юм уу, угсарч барьж байгаа бол түүнийг хэсэг нэг бүр нь минийх. Хэрэв тухайн зүйл минийх юм  шиг харагдах л юм бол тэр зүйл минийх. Хэрэв би алив зүйлийг эхлээд харсан л бол тэр нь минийх. Хэрэв чи ямар нэг зүйлээр тоглож байгаад түүнийгээ тавьсан л бол тэр чинь минийх болж байгаа нь тэр. Харин ямар нэг зүйл эвдэрсэн байх юм бол тэр зүйл чинийх чинийх.

УХААРАЛ ХАЙРЛАХ АНГЛИ ХЭЛ

Story 3. School Phone Menu (California School)
   Hello! You have reached the automated answering service of our school. In order to assist you in connecting to the right staff member, please listen to all the options before making a selection: 
  1. To lie about why your child is absent - Press 1
  2. To make excuse for why your child did not do his work - Press 2
  3. To complain about what we do - Press 3
  4. To swear at staff members - Press 4
  5. To ask why you didn't get information that was already enclosed in your newsletter - Press 5
  6. If you want us to raise your child - Press 6
  7. If you want to reach out and touch, slap or hit someone - Press 7
  8. To request another teacher, for the third time this year - Press 8
  9. To complain about bus transportation - Press 9
  10. To complain about school lunches - Press 0
  11. If you realize this is the real world and your child must be accountable and responsible for his /her own behavior, class work, homework and that it's not all the teachers' fault for your child's lack of effort: Hang up and have a nice day!
Сургуулийн утасны цэс
(Калифорнийн нэгэн сургууль)
   Сайн байна уу! Та манай сургуулийн утасны автомат хариулах үйлчилгээнд холбогдлоо. Зөв хүнтэй холбогдохын тулд сонголтоо хийхээс өмнө дараах бүх хувилбаруудыг сонсоорой:
  1. Хүүхэд тань яагаад хичээлдээ ирээгүй талаар худлаа ярих гэж байгаа бол 1 гэсэн товчлуурыг,
  2. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийгээгүйд уучлал хүсэх гэж байгаа бол 2 гэсэн товчлуурыг,
  3. Манай ажлын талаар гомдол мэдүүлэх гэж байгаа бол 3 гэсэн товчлуурыг,
  4. Манай ажилтан албан хаагчдад ам өчиг өгөх гэж байгаа бол 4 гэсэн товчлуурыг,
  5. Аль хэдийн таньд өгүүлсэн эцэг эхийн харилцах дэвтэрт хавсаргасан захидлаас яагаад мэдээлэл аваагүйгээ  асуух гэж байгаа бол 5 гэсэн товчлуурыг,
  6. Биднийг хүүхдийг тань өсгөж хүмүүжүүл гэх гэж байгаа бол 6 гэсэн товчлуурыг,
  7. Хүрч ирж, хэн нэгэнд гар хүрч, алгадах юм уу, цохихыг хүсч байгаа бол 7 гэсэн товчлуурыг,
  8. Энэ жил аль хэдийн гурав дахь нь болоод байгаа өөр багшаар хүүхэддээ хичээл заалгах хүсэлт тавих гэж байгаа бол 8 гэсэн товчлуурыг,
  9. Автобусны үйлчилгээний талаар гомдоллох гэж байгаа бол 9 гэсэн товчлуурыг,
  10. Сургуулийн цайны газрын хоолны талаар гомдоллох гэж байгаа бол 0 гэсэн товчлуурыг,
  11. Хэрэв та энэ бол бодит ертөнц, хүүхэд тань биеэ авч явах байдал, ангийн ажил, гэрийн даалгавар гүйцэтгэл зэрэгт тооцоотой, хариуцлагатай хандах ёстой хийгээд хүүхэд тань хүчин чармайлт гаргахгүй байгаа нь бүх багш нарын буруу биш гэдгийг ухаарч ойлгож байгаа бол харилцуураа тавиад өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

УХААРАЛ ХАЙРЛАХ АНГЛИ ХЭЛ

Story 2. Pickup in the Rain

   One night, at 11:30 pm, an older African - American woman was standing on the side of an Alabama highway trying to endure a lashing rain storm. Her car had broken down and she desperately needed a ride. Soaking wet, she decided to flag down the next car.
    A young white man stopped to help her - generally unheard of in those conflict - filled 1960s. The man took her to safety, helped her get assistance and put her into a taxi cab. She seemed to be in a big hurry! She wrote down his address, thanked him and drove away. Seven days went by and a knock came on the man's door. To his surprise, a giant combination console color TV and stereo record player was delivered to his home. A special note was attached. The note said, "Dear Mr. James, Thank you so much for assisting me on the highway the other night. The rain drenched not only my clothes but my spirits. then you came along. Thanks to you, I was able to make it to my dying husband's bedside just before he passed away. God bless you for helping me and unselfishly serving others. Sincerely, Mrs. Nat King Cole."

Борооноор хүргэсэн тус
 
   
 Нэг шөнө, 11:30-ийн алдад Африк-Америк гарлын нэгэн настай эмэгтэй Алабама мужийн хурдны замын хажууд асгаран орох ширүүн бороог арай ядан тэвчин зогсож байв. Машин нь эвдэрчихсэн түүнд унаа тун их хэрэгтэй байлаа. Шалба норсон тэрээр дараагийн машинд гар өргөв.
   Залуухан цагаан арьст залуу түүнийг авахаар зогссон нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн зөрчилдөөнөөр дүүрэн байсан 60-аад оны үед урьд хожид сонсогдоогүй содон зүйл байв. Тэр залуу эмэгтэйг аюулгүй газар хүргэн, тусламж авч хөлсний тэрэг авахад нь тусалжээ. Тэр эмэгтэй тун ч их яарч байгаа санагдаж гэнэ. Тэрээр хаягаа бичиж өгөн талархлаа илэрхийлээд давхин оджээ.
   Тэр явдлаас хойш нэг долоо хоног өнгөрөөд байтал өнөөх залуугийн гэрийн хаалгыг тогшиж гэнэ. Нэлээн том, тун ая тухтай өнгөт зурагт болон стерео пянз тоглуулагчийг тэднийд хүргүүлсэн байсанд залуу ихэд гайхав гэнэ. Гэтэл нэгэн зурвас хавсаргасан байв. "Эрхэм хүндэт ноён Жэймс, тэр шөнө хурдны зам дээр надад тусалсанд маш их баярлалаа. Ширүүн бороо хувцсыг минь төдийгүй сэтгэл санааг минь шалба норгосон байсан. Тэгтэл та ирсэн. Таны ачаар би өвчтэй байсан нөхөртэйгээ өөд болохынх нь дөнгөж өмнөхөн амжиж уулзсан. Надад тус хүргэн бусдад өөрийгөө үл хайхран үйлчилсэн таныг бурхан ивээг. Таныг хүндэтгэсэн, Хатагтай Нэт Кинг Көүл." гэсэн байжээ.




УХААРАЛ ХАЙРЛАХ АНГЛИ ХЭЛ


   Сайн байцгаана уу? Та бүхэндээ Цо. Сэлэнгэ багшийн хүүхэд Б. Амарын "Ухаарал хайрлах англи хэл" номноос сургамжит өгүүллэгүүдийг англи хэлээр болон орчуулгатай нь хүргэж байна. Англи хэл сурангаа ухаарлыг бас олж аваарай.

Story 1(story of the year)
   
    A son and his father were walking on the mountains. Suddenly, his son falls, hurts himself and screams: "Aaahhh!!!" To his surprise, he hears the voice repeating, somewhere in the mountain: "AAAhhhhhh!!!" Curious, he yells: "Who are you?" He receives the answer: "Who are you?" And then he screams to the mountain: "I admire you!" The voice answers:"I admire you!" Angered at the response, he screams: "Coward!" He receives the answer: "Coward!" He looks to his father and asks: "What's going on?" 
  The father smiles and says: "My son, pay attention." Again the man screams: "You are a champion!" The voice answers: "You are a champion!" The boy is surprised, but does not understand. Then the father explains: "People call this 'echo', but really this is 'life'. It gives you back everything you say or do. 
   Our life is simply a reflection of our actions. If you want more love in the world, create more love in your heart. If you want more competence in your team, improve your competence. 
  This relationship applies to everything, in all aspect of life; Life will give you back everything you have given to it." Your life is not a coincidence. It's a reflection of you!"
 
Ууланд тохиосон явдал ( оны шилдэг өгүүллэг )
   Аав хүү хоёр ууланд аялж байв. Гэнэт хүү нь унаж гэмтэн "Аааааааа" хэмээн орилов. Гайхалтай нь тэрээр түүний хоолойг уулын хаа нэгтээ "Ааааааа" хэмээн даган орилохыг сонсож гэнэ. Сониуч зандаа хөтлөгдөн тэрээр "Чи хэн бэ?" хэмээн хашгираад мөн л "Чи хэн бэ?" гэж хариу хашгирахыг сонсож гэнэ. "Би өөрийг чинь биширч байна" хэмээн орилоход нөгөө хоолой "Би чамайг биширч байна" гэх нь тэр. Тэрхүү хариултад уур нь хүрсэн хүү "Өөдгүй аймхай" хэмээн хашгирахад "Өөдгүй аймхай" гээд л хашгирах юм гэнэ. Аав нь инээмсэглэн, "Хүү минь намайг анхааралтай харж бай даа" гээд "Чи бол аварга" гэж хашгирахад нөгөө хоолой нь мөн л "Чи бол аварга" хэмээн хариу хашгирав. Хүү гайхаж байсан ч учрыг нь ойлгохгүй байв. 
   Тэгэхэд аав нь түүнд "Хүмүүс үүнийг 'цуурай' гэдэг юм, гэхдээ үнэндээ бол энэ бол амьдрал. Энэ чиний хэлсэн хийсний хариуг л өгдөг. Бидний амьдрал бол бидний үйлдлийн тусгал юм шүү дээ. Дэлхий дээр илүү их хайрыг хүсч байвал зүрх сэтгэлдээ илүү их хайрыг бий болго. Багтаа илүү их өрсөлдөөнийг хүсч байгаа бол өрсөлдөх чадвараа сайжруул. Энэ л харилцаа шүтэлцээ амьдралын бүхий л хэсэгт үйлчилдэг юм. Амьдрал чамд чи түүнд юу өгснийг л хариу барьдаг. 
   Чиний амьдрал бол давхцал дуурайлт биш, чиний амьдрал бол чиний өөрийн чинь тусгал, хийсэн зүйлийн чинь үр юм шүү." хэмээн тайлбарлажээ.

Сургамжит өгүүллэг

             Тэнэг үү? эсвэл Ухаалаг уу?


  Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том.
Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу” гэж асуухад Жон “том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв. Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд “чи чинь тэнэг юм уу, хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх юм” гэхэд Жон инээмсэглэн “анх надаас асуухад нь би хоёр долларыг авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгүй байсан юм” гэж хариулжээ.
                                                                                                Эх сурвалж: www.burged.com