Friday, May 10, 2013

УХААРАЛ ХАЙРЛАХ АНГЛИ ХЭЛ

Story 3. School Phone Menu (California School)
   Hello! You have reached the automated answering service of our school. In order to assist you in connecting to the right staff member, please listen to all the options before making a selection: 
  1. To lie about why your child is absent - Press 1
  2. To make excuse for why your child did not do his work - Press 2
  3. To complain about what we do - Press 3
  4. To swear at staff members - Press 4
  5. To ask why you didn't get information that was already enclosed in your newsletter - Press 5
  6. If you want us to raise your child - Press 6
  7. If you want to reach out and touch, slap or hit someone - Press 7
  8. To request another teacher, for the third time this year - Press 8
  9. To complain about bus transportation - Press 9
  10. To complain about school lunches - Press 0
  11. If you realize this is the real world and your child must be accountable and responsible for his /her own behavior, class work, homework and that it's not all the teachers' fault for your child's lack of effort: Hang up and have a nice day!
Сургуулийн утасны цэс
(Калифорнийн нэгэн сургууль)
   Сайн байна уу! Та манай сургуулийн утасны автомат хариулах үйлчилгээнд холбогдлоо. Зөв хүнтэй холбогдохын тулд сонголтоо хийхээс өмнө дараах бүх хувилбаруудыг сонсоорой:
  1. Хүүхэд тань яагаад хичээлдээ ирээгүй талаар худлаа ярих гэж байгаа бол 1 гэсэн товчлуурыг,
  2. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийгээгүйд уучлал хүсэх гэж байгаа бол 2 гэсэн товчлуурыг,
  3. Манай ажлын талаар гомдол мэдүүлэх гэж байгаа бол 3 гэсэн товчлуурыг,
  4. Манай ажилтан албан хаагчдад ам өчиг өгөх гэж байгаа бол 4 гэсэн товчлуурыг,
  5. Аль хэдийн таньд өгүүлсэн эцэг эхийн харилцах дэвтэрт хавсаргасан захидлаас яагаад мэдээлэл аваагүйгээ  асуух гэж байгаа бол 5 гэсэн товчлуурыг,
  6. Биднийг хүүхдийг тань өсгөж хүмүүжүүл гэх гэж байгаа бол 6 гэсэн товчлуурыг,
  7. Хүрч ирж, хэн нэгэнд гар хүрч, алгадах юм уу, цохихыг хүсч байгаа бол 7 гэсэн товчлуурыг,
  8. Энэ жил аль хэдийн гурав дахь нь болоод байгаа өөр багшаар хүүхэддээ хичээл заалгах хүсэлт тавих гэж байгаа бол 8 гэсэн товчлуурыг,
  9. Автобусны үйлчилгээний талаар гомдоллох гэж байгаа бол 9 гэсэн товчлуурыг,
  10. Сургуулийн цайны газрын хоолны талаар гомдоллох гэж байгаа бол 0 гэсэн товчлуурыг,
  11. Хэрэв та энэ бол бодит ертөнц, хүүхэд тань биеэ авч явах байдал, ангийн ажил, гэрийн даалгавар гүйцэтгэл зэрэгт тооцоотой, хариуцлагатай хандах ёстой хийгээд хүүхэд тань хүчин чармайлт гаргахгүй байгаа нь бүх багш нарын буруу биш гэдгийг ухаарч ойлгож байгаа бол харилцуураа тавиад өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

No comments:

Post a Comment