Сэтгэл хөдлөл=Ойлголцол
Хэрвээ бурхан гэж байдаг бол бурхнаас бидэнд өгсөн хамгийн том бэлэг нь сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөлийн илрэл нь нүүрний хувирал. Хүн төмөр нүүртэй байсан бол нэг нэгнээ ойлгоход бэрх байх байсан.
Бидний сэтгэл нарийн эмзэг мэдрэмтгий эд. Сэтгэл хөдлөлийн хэлбэрүүд нь гуниг, айдас, уур уцаар, баяр хөөр, хайр дурлал.
Онолын үүднээс тодорхойлвол: Гуниг-Гуниг нь уй гашуу, харамсал, уйтгар, урам хугаралт болон ганцаардал гэх мэдрэмжүүдийг багтаасан сөрөг сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр юм.
Уур уцаар-Уур уцаар нь бухимдал, зэвүүцэл, дургүйцэл, атаархал, харгислал гэх мэт мэдрэмжүүдийг багтаасан сөрөг сэтгэл хөдлөл.
Айдас-Айдас нь айх түгших, сэтгэл санааны зовиур гэх мэт мэдрэмжүүдийг багтаасан сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр юм.
Баяр хөөр-Баяр хөөр нь урам зориг, хүсэл тэмүүлэл, сэтгэл ханамж, өөдрөг байдал, тайвшрал, хошигнол, инээмсэглэл гэх мэт мэдрэмжүүдийг багтаасан эерэг сэтгэл хөдлөл.
Хайр дурлал-Хайр дурлал бол сэтгэл татагдал, дур хүсэл, дурлал, энэрэн нигүүсэх, бишрэх, хайрлах, халамжлуулах гэх мэт мэдрэмжүүдийг багтаасан эерэг сэтгэл хөдлөл юм.
Одоо та сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг өөрөөсөө асуугаад үзээрэй.
Миний хувьд- Гуниг: Хөндий цээж
Уур уцаар:Халуу шатах
Айдас:Цахилгаан гүйх
Баяр хөөр:Дүүлэн нисэх. Энэ бол миний мэдэрдэг мэдрэмжүүд.
Сэтгэл хөдлөл хаана оршдог вэ?
Канадын эрдэмтэн Сандра Уитлсон хүний сэтгэл хөдлөл тархинд байдаг гэж нотолжээ. Мөн тархины аль хэсэгт байдгийг туршилт хийн хүний сэтгэлд гүнзгий нөлөөлөхөөр
зургийг эхлээд зүүн нүдэнд харуулан баруун тархинд хүргэж, дараа нь баруун
нүдээр дамжуулан зүүн тархинд хүргэсэн байна. Тэгэхдээ MRI аппарат ашиглан
тархины зүүн, баруун хэсгийн зургийг авчээ. Түүний туршилтаар эрчүүдийн сэтгэл
хөдлөл баруун тархиныхаа хоёр ч хэсэг газарт байрлаж байхад, харин
эмэгтэйчүүдийнх зүүн, баруун тархины аль алинд нь хаа сайгүй, замбараагүй байдалтай
тархсан байгааг олж илрүүлсэн аж. Үүнээс харахад эрчүүд сэтгэл хөдлөлд
авталгүйгээр аливаа зүйлийн утга агуулга, логик холбоосын талаар, зүүн тархиа
ашиглан, мөн орон зайг баруун тархины урд хэсгээ ашиглан баримжаалж чадна гэсэн
үг. Өөрөөр хэлбэл тэдний тархинд сэтгэл хөдлөлийн орон зай бага тул тархины өөр
үйлдлүүдэд тэгтлээ их нөлөөлөхгүй.
Гэтэл эмэгтэй хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөл дэндүү өргөн орон зайд оршдог. Тархины
хоёр талд адилхан тархан байрладаг болохоор өөр бусад үйлдлүүдэд нөлөөлөх нь
их. Тийм ч болохоор хүүхнүүд ярьж буй сэдвийнхээ дагуу хямарч, сэтгэлийн
хөдлөлдөө автаж, уйлж, инээж бас эмзэглэдэг. Сэтгэл хөдлөл өөр үйлдлүүдтэй яг
зэрэг явагдаж байдаг гэсэн тодорхойлолт гаргажээ.
Нэг нэгнээ хайрлах гэж, нэг нэгнээ ойлгох гэж амьд амьтан бүрт сэтгэл хөдлөл бий болсон. Тийм учираас энэ бол хамгийн том бэлэг. Сэтгэл хөдлөлтэй=Ойлголцол үргэлж хамт оршдог.
О. Билэгсайхан
No comments:
Post a Comment