Story 2. Pickup in the Rain
One night, at 11:30 pm, an older African - American woman was standing on the side of an Alabama highway trying to endure a lashing rain storm. Her car had broken down and she desperately needed a ride. Soaking wet, she decided to flag down the next car.
A young white man stopped to help her - generally unheard of in those conflict - filled 1960s. The man took her to safety, helped her get assistance and put her into a taxi cab. She seemed to be in a big hurry! She wrote down his address, thanked him and drove away. Seven days went by and a knock came on the man's door. To his surprise, a giant combination console color TV and stereo record player was delivered to his home. A special note was attached. The note said, "Dear Mr. James, Thank you so much for assisting me on the highway the other night. The rain drenched not only my clothes but my spirits. then you came along. Thanks to you, I was able to make it to my dying husband's bedside just before he passed away. God bless you for helping me and unselfishly serving others. Sincerely, Mrs. Nat King Cole."
Борооноор хүргэсэн тус
Нэг шөнө, 11:30-ийн алдад Африк-Америк гарлын нэгэн настай эмэгтэй Алабама мужийн хурдны замын хажууд асгаран орох ширүүн бороог арай ядан тэвчин зогсож байв. Машин нь эвдэрчихсэн түүнд унаа тун их хэрэгтэй байлаа. Шалба норсон тэрээр дараагийн машинд гар өргөв.
Залуухан цагаан арьст залуу түүнийг авахаар зогссон нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн зөрчилдөөнөөр дүүрэн байсан 60-аад оны үед урьд хожид сонсогдоогүй содон зүйл байв. Тэр залуу эмэгтэйг аюулгүй газар хүргэн, тусламж авч хөлсний тэрэг авахад нь тусалжээ. Тэр эмэгтэй тун ч их яарч байгаа санагдаж гэнэ. Тэрээр хаягаа бичиж өгөн талархлаа илэрхийлээд давхин оджээ.
Тэр явдлаас хойш нэг долоо хоног өнгөрөөд байтал өнөөх залуугийн гэрийн хаалгыг тогшиж гэнэ. Нэлээн том, тун ая тухтай өнгөт зурагт болон стерео пянз тоглуулагчийг тэднийд хүргүүлсэн байсанд залуу ихэд гайхав гэнэ. Гэтэл нэгэн зурвас хавсаргасан байв. "Эрхэм хүндэт ноён Жэймс, тэр шөнө хурдны зам дээр надад тусалсанд маш их баярлалаа. Ширүүн бороо хувцсыг минь төдийгүй сэтгэл санааг минь шалба норгосон байсан. Тэгтэл та ирсэн. Таны ачаар би өвчтэй байсан нөхөртэйгээ өөд болохынх нь дөнгөж өмнөхөн амжиж уулзсан. Надад тус хүргэн бусдад өөрийгөө үл хайхран үйлчилсэн таныг бурхан ивээг. Таныг хүндэтгэсэн, Хатагтай Нэт Кинг Көүл." гэсэн байжээ.
No comments:
Post a Comment